solongonews
Бао Ган: - ”Дөрвөн гуйвшгүй”-гээр “дүрэм”-ийг хэрэгжүүлнэ
2017-12-18 11:10
ХКН ХIХ их хурлын үзэл санаа болон “Дүрэм”-ийг хэрэгжүүлэхийг батлахад голдуу дөрвөн талаар гуйвшгүй ажиллахыг биелүүлэх хэрэгтэй гэж Алшаа аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга Бао Ган хэлсэн байна.

   Нэг. Ши Жиньпин даргын шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг гуйвшгүй хэрэгжүүлж, хөгжлийн сэтгэлгээгээ төгөлдөржүүлэх, зорилт үүрэг, ажлын арга барилаа сайжруулан бэхжүүлэх талаар хичээн зүтгэнэ.

Хоёр. Бохирдолгүй хөгжлийн замыг гуйвшгүй баримталж, хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн уул ус гэсэн үзэл санааг бий болгож, Алшаа аймгийн байгаль орчны системийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, Хятадын чухал байгаль орчны жишээ үзүүлэх бүс нутгийн бүтээн байгуулалтыг ахиулна.

Гурав. Хөгжил бол тэргүүн чухал үүрэг гэдэг үзлийг тууштай баримталж, шинэ хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэн, соёл, аялал жуулчлал, боомтын барааны логистик зэрэг салбарыг хөгжүүлнэ.

Дөрөв. Намын засаглалыг бэхжүүлж, Ши Жиньпин даргаар гол болгосон Намын төв хорооны нэгдэлтэй удирдлагыг хамгаална гэсэн дөрвөн зүйлийг хамарсан болно.


 

Зохиогч: ЛИ ВЭНЬМИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл