solongonews
Ван И Японы эдийн засгийн салбарынхантай уулзав
2018-04-17 17:30
Ван И Японы эдийн засгийн салбарынхантай уулзав.

Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, Японы эдийн засгийн төлөөлөгчдийн нэгдсэн холбооны дарга Сакакибара Садаюки, тус холбооны дараагийн дарга Наканиши Хироаки нарын Японы эдийн засгийн салбарын хүмүүстэй 04-р сарын 17-нд Токио хотноо уулзав.


Ван И: Урт хугацааны турш танай Эдийн засгийн нэгдсэн холбоо Хятад, Японы найрсаг харилцааны төлөө хичээн зүтгэж, хоёр орны харилцаанд саад бэрхшээлд тулгарсан ч эдийн засгаар улс төрийг ахиулахыг баримталж, Хятад, Японы харилцааны хөгжлийг урагшлуулахын төлөө идэвхтэй зүтгэсэн. Одоо Хятад, Япон хоёр орны эдийн засгийн байдал, олон улсын эдийн засгийн орчин их өөрчлөгдлөө. Хятадын засгийн газраас өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэж буй энэ үеэр, өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа улам өргөжүүлэх шийдвэр зоригоо мэдэгдэв. Саяхан болсон 2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын оны хурлын нээлтэд Ши Жиньпин дарга Хятад улс нээлттэй байдлаа улам өргөжүүлэх шинэ арга барилыг мэдэгдэв. Хятадын эдийн засаг өндөр хурдтай өсөлтөөс чансаатай хөгжил тийш шилжсэн. Энэ нь Хятад улс, Япон зэрэг дэлхийн олон оронтой хамтран ажиллах чухал боломж бүрдүүлсэн гэжээ.

Японы эдийн засгийн төлөөлөгчдийн нэгдсэн холбооны албаны хүн хэлэхдээ: Япон, Хятадын харилцаа сайжирсан явдалд баяртай байна. 8 жилийн дараа, Хятадын Гадаад харилцааны сайд урилгаар Японд айлчилж, Япон, Хятадын эдийн засгийн дээд давхаргын яриа хэлцлийг эхлүүлснийг Японы эдийн засгийн салбарынхан анхаарч байгаа. Мөн дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалахын төлөөх Япон, Хятад хоёр талын чухал мэдээллийг сайшааж байна. Урт хугацааны турш Японы эдийн засгийн төлөөлөгчдийн нэгдсэн холбоо Япон, Хятадын найрсаг харилцааны төлөө хичээн зүтгэж, Хятадын өөрчлөлт хөгжлийг хэлбэрэлтгүй дэмжсээр ирсэн. Мөн "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Япон, Хятадын найрсаг хамтын ажиллагааг ахиулахын төлөө үргэлжлэн хичээж, хоёр орны эдийн засгийн харилцааг улам нягт хөгжүүлэх болно гэжээ. 

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл