
Синьхуа Агентлагийн мэдээ: орон нутгийн цагаар 24-ний үдээс өмнө, Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-гийн Охид болон эмэгтэйчүүдийн гэгээрэл боловсролыг дэмжих тусгай элч Пэн Лиюань Өмнөд Африкийн ерөнхийлөгчийн гэргийтэй хамт Пореторийн Зүүн дүүргийн гэр хорооллын цэцэрлэгтэй тахилцсан байна.
Пэн Лиюань, Өмнөд Африкийн ерөнхийлөгчийн гэргийтэй хамт хүрэлцэн очих үед Африкийн Өөрийгөө туслан сангийн хариуцлагатай хүн, цэцэрлэгийн захирал үүдний өмнө угтан авсан байна. Пэн Лиюань хашаанд орох үеэр 20 гаруй хүүхэд хоёр орны далбааг барьж, хятад англи хэлээр “Баярлан угтаж байна” гэж уриа хашхирч байлаа. Пэн Лиюань хичээлийн танхимд орж, хүүхдийн зурсан зураг, бичсэн үсэгтэй танилцаж, хүүхдүүдэд мэнд хүргэсэн байна. Дараа нь тэрээр хүүхдүүдэд тоглоом, бичиг, ном зэрэг бэлгийг хүргэж, сайн суралцаж, эрүүлээр өсөхийг ерөөжээ.
