solongonews
Лю Яньдүн БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзав
2018-02-26 19:59
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзав.

Пёнчаны өвлийн олимпын хаалтын ёслолд урилгаар оролцсон Ши Жиньпин даргын бие төлөөлөгч, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн 26-ны өдөр Сөүлийн ерөнхийлөгчийн ордонд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзав.

Тэрээр Ши Жиньпин даргын мэндчилгээг Мүн Жэ Инд уламжлаад, Пёнчаны өвлийн олимпыг амжилттай зохиогдсонд баяр хүргэв. Лю Яньдүн хэлэхдээ:

-Ши Жиньпин дарга Улс төрийн товчооны байнгын гишүүн Хань Жэн болон миний биеийг бие төлөөлөгчөөр Пёнчаны өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолд оролцуулж буй нь Хятад улс зохион байгуулагч тал болон БНХАУ, БНСУ-ын харилцааг дээд хэмжээгээр чухалчилж буйг харуулж байна. Хоёр тал дипломат харилцаа тогтоосон анхны зорилтоо үл умартан, энэ онд хоёр орон стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосон 10 жилийн ойг тохиолдуулж, хоёр төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлэн, эмзэг асуудлуудыг сайтар шийдвэрлэж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэх улс төр, иргэний зоригийн үндэс суурийг баталгаажуулах ёстой гэжээ.

Мүн Жэ Ин мөн Лю Яньдүнээр Ши Жиньпин даргад мэндчилгээ, сайн сайхны ерөөл дамжуулав. Мөн:

-Пёнчаны өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахад Хятадын талын гаргасан дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлье. Хаалтын ёслол дахь "Бээжингийн 8 минут" уран сайхны тоглолт гайхалтай сайхан боллоо. Бээжингийн 2022 оны өвлийн олимпд амжилт хүсье гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл