solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Ангела Меркельтэй утсаар ярив
2017-11-08 11:27
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 07-ны үдээс хойш Герман улсын Ерөнхий сайд Ангела Меркельтэй утсаар ярьлаа.

        Хоёр орны Ерөнхий сайд нар өнгөрсөн нэг жилийн Хятад, Германы харилцаа, хамтын ажиллагааны шинэ ахицыг өндрөөр үнэлэв. Ерөнхий сайд Ли Кэчян:

- Энэ онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Дарга Ши Жиньпин Германд амжилттай айлчилсан бөгөөд G20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Хоёр орны Ерөнхий сайдын жил бүрийн уулзалт баялаг үр дүнтэй, хоёр орон олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар аятайхан ойлголцон зохицуулалт хийж байна. Германыг багтаасан улс орнуудын аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, техник, оюуны хамтын ажиллагаа өрнүүлэхийг Хятадын тал сайшааж байна. Хятадын болон гадаадын аж ахуйн нэгжүүдэд адил тэгш хандаж, шударгаар өрсөлдөх бизнесийн орчин ахуй бүрдүүлж, зах зээлийн зарчмаар ажил төрлөө тэлэн, харилцан ашигтай хамтран ажиллахад ашигтай боломж бүрдүүлэхэд бид бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

- Хоёр талын харилцааг хөгжүүлэхийн төлөө Герман, Хятад улс хоёул хичээн зүтгэж байна. Хятадын талтай өндөр дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, ойлголцол зохицуулалтаа эрчимжүүлэн Герман, Хятадын Засгийн газрын шинэ зөвшилцлийн бэлтгэл ажлыг эртхэн эхлүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн харилцан ашигтай, хамтдаа хожиход Германы тал бэлэн байна гэж Ерөнхий сайд Ангела Меркель илэрхийллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл