solongonews
Ши Жиньпин ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны хурлыг даргалав
2018-06-01 09:54
Ши Жиньпин ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны хурлыг даргалав.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 05 дугаар сарын 31-ны өдөр хуралдаж, "Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө (2018-2022)" болон "Ядуурлаас ангижруулах эцсийн шатны гурван жилийн үйл ажиллагааг амжилттай биелүүлэх тухай санал"-ыг хянан хэлэлцэв. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тус хурлыг даргалсан байна.

Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө (2018-2022) нь ажлын гол тал болон бодлого арга хэмжээг нарийсган бодитой болгож, томоохон төсөл, төлөвлөгөө, үйл ажиллагаануудыг байршуулж, хойшдын 5 жилд Төв Хорооны 1-р тоот баримт бичгийг хэрэгжүүлэх бодлогын бүдүүвчийг бүрдүүлэв гэж хурлаас онцолжээ.

Хурлаас тэмдэглэхдээ ирэх гурван жилд, хөдөө тосгоны ядуу амьдралтай 30 сая орчим хүн амыг ядуугаас ангижруулах шаардлагатай байна гэжээ

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл