solongonews
Хятад, Америкийн ард түмний найрамдлын форумд баярын захидал илгээв
2023-06-29 10:18
Хятад, Америкийн ард түмний найрамдлын форумд баярын захидал илгээв

 

6-р сарын 28-нд Хятад улсын дарга Ши Жиньпин "Гулингийн хувь барилдлага" Хятад Америкийн ард түмний найрамдлын форумд баяр хүргэсэн захидал илгээв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, улс хоорондын харилцааны хөгжлийн үндэс нь хоёр орны ард түмэнд байдаг. Гулингийн үлгэр түүх болон Гулингийн хувь барилдлагыг уламжлан хөгжүүлж, Хятад, Америкийн ард түмний найрамдал яг л Гулин нутгийн мянган жилийн хуш мод шиг цэцэглэн хөгжинө гэдэгт найдаж байна гэжээ.

1901 онд Америкийн нялх  хүүхэд Милтон Гарднер эцэг эхийнхээ хамт Хятадын Фүжөү хотод ирж амьдарсан бөгөөд 1911 онд түүний гэр бүл дахин АНУ руугаа буцжээ. Ноён Гарднер Хятад дахь төрөлх нутагтаа буцаж очихыг үргэлж хүсдэг байсан ч нас барах хүртлээ энэхүү хүслээ биелүүлж чадаагүй юм. АНУ-д суралцаж буй Хятад оюутнуудын тусламжтайгаар Гарднерын гэргий нөхрийнхөө мөрөөдөл болсон хот нь Фүжөү дахь Гулин гэдгийг олж мэдэв.  1992 онд тухайн үеийн Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпин энэхүү сэтгэл хөдөлгөм Гулингийн хувь барилдлагыг олж мэдээд, Гарднерын гэргийг Хятадад айлчлахыг урьжээ.

Энэ сарын 28-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотод "Гулины хувь барилдлага" Хятад Америкийн ард түмний найрамдлын форум нь "Найрамдлын галыг өвлөн уламжилж, сайн сайхан ирээдүйг бүтээе" уриан дор боллоо. Энэхүү арга хэмжээг Хятадын ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг болон Фүжянь мужийн ардын засгийн газар хамтран зохион байгуулж, "Гулингийн андууд"-ын зарим гишүүд зэрэг Хятад, Америкийн олон салбарын хүмүүс оролцов.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл