solongonews
Дуань Жычян: - Үүрэг хариуцлагаа бэхжүүлж “Таван талаар хичээн ажиллах”-ыг биелүүлнэ
2017-12-18 11:39
Дуань Жычян: - Үүрэг хариуцлагаа бэхжүүлж “Таван талаар хичээн ажиллах”-ыг биелүүлнэ

   Бүх нам бүх улсаараа ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг суралцаж ухуулан хэрэгжүүлж байгаа цаг үед ӨМӨЗО-ны Намын хорооноос Өвөр Монголын Х удаагийн сонгуулийн IV бүгд хурлыг зохион байгуулсан нь    ХКН-ын ХIХ их хурлын үзэл санаа болон Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг суралцан найдвартай болгоход чухал их ач холбогдолтой юм. Улаанхад хотын Намын хороо мөн VII удаагийн сонгуулийн V бүгд хурлыг хуралдуулж, ХКН-ын ХIХ их хурлын үзэл санаа суралцах ба Өөртөө Засах Орны Намын хорооны Х удаагийн сонгуулийн IV бүгд хурлын үзэл санааг суралцан бүх талаар төлөвлөж, таван талын ажлыг бэхжүүлэн ажиллана гэж Улаанхад хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Дуань Ичян танилцуулсан байна.

Нэг. Ядуурлаас ангижруулах тал дээр хичээн зүтгэж, улс оронтой хамт чинээлэг нийгмийг бүтээн байгуулна.

Хоёр. Эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлтийг ахиулж, эдийн засгийн хөгжлийн чанар чансааны хувьсалт, үр ашгийн хувьсалт, хөдөлгөх хүчний өөрчлөлтийг ахиулна.

Гурав. Экологийн байгаль орчны бүтээн байгуулалтын ажлыг бэхжүүлж, хөхөмдөг ногоон уул усаа хамгаалан алт, мөнгөн уул усыг хамгаалж хөгжүүлнэ.

Дөрөв. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөдөлгөх хүчийг дээшлүүлнэ. Тав. Бүх талаар намын засаглалыг бэхжүүлж, бүх салбарын ажил үйлсийн хөгжилд улс төрийн бат бэх баталгаа хангана гэсэн таван талыг хамарсан байна.

Зохиогч: БАЙ ДАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл