solongonews
Ши Жиньпин дарга Бурундийн ерөнхийлөгч Эваристе Ндайишимиетэй уулзав
2023-07-31 00:14
Дарга Ши Жиньпин Бурундийн ерөнхийлөгч Эваристе Ндайишимиетэй уулзав

   Долдугаар сарын 28-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Чэнду хотноо Дэлхийн оюутнуудын спортын зуны 31 дэх наадмын нээлтийн ёслолд оролцох бөгөөд Хятадад айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бурунди улсын ерөнхийлөгч Эваристе Ндайишимиег хүлээн авч уулзлаа.

Дэлхийн оюутнуудын спортын зуны 31 дэх наадмын нээлтэд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Эваристе Ндайишимие ерөнхийлөгчийг угтаж буйгаа Ши Жиньпин дарга илэрхийлээд, хоёр орны найрсаг харилцааны үйлсийн хөгжилд ноён ерөнхийлөгчийн оруулсан эерэг хувь нэмрийг сайшаав.

Дарга Ши Жиньпин:

- Бурундийн талтай хөгжлийн стратегийн холболтоо чангатгаж, боломж завшааныг ашиглан хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, илүү өндөр түвшинд харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрч, хамтдаа хөгжихөд Хятадын тал бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл