solongonews
Ши Жиньпин, Варела Родригүез нар харилцан баярын захидал илгээв
2018-06-13 16:36
Хятад улсын дарга Ши Жиньпин, Панамын ерөнхийлөгч Варела Родригүез нар 06-р сарын 13-нд харилцан баярын захидал илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 1 жилийн ойд баяр хүргэв.

Ши Жиньпин баярын захидалдаа: Өнгөрсөн оны 06-р сард Хятад улс Панам  улстай албан ёсоор дипломат харилцаа тогтоож, хоёр орны харилцааны шинэ хуудсыг  нээсэн билээ. Ерөнхийлөгч та өнгөрсөн оны 11-р сард Хятад улсад төрийн айлчлал  хийж, бид хамтдаа Хятад, Панамын харилцааг бүх талаар хөгжүүлэх тухай төлөвлөсөн. Хоёр талын хичээл зүтгэлээр хоёр орны харилцааны хөгжлийн үр жимс соёолон дэлгэрч байна. Хятад, Панам дипломат харилцаа тогтоосон нь хоёр талын  алсын хараагаар гаргасан улс төрийн зөв шийдэл тул хоёр ард түмний талархлыг  хүлээж байна. Би Хятад, Панамын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчилж, ерөнхийлөгч тантай хамт хичээн зүтгэж, харилцан хүндэтгэсэн, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх, хамтдаа хөгжих зарчмын үндсэн дээр олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг улам  хөгжүүлэн, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.  

Варела баярын захидалдаа: Нэг жилийн турш Панам, Хятад хоёр орон  уламжлалт найрамдал, урьдын хамтын ажиллагааны үндсэн дээр чухал нийтлэг  ойлголтод хүрч, баялаг амжилтад хүрлээ гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл