Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн Вашингтон муж улсын “Америк, Хятадын өсвөр насны сурагчдын солилцооны нийгэмлэг” болон олон салбарын найрсаг хүмүүст хариу захидал илгээлээ.
Америкийн Вашингтон муж улсын “Америк, Хятадын өсвөр насны сурагчдын солилцооны нийгэмлэг” болон олон салбарын найрсаг хүмүүс Хятад улсын зохион байгуулсан Дэлхийн оюутнуудын зуны спортын наадам, Азийн спортын наадамд сайн сайхныг хүссэн явдалд Ши Жиньпин талархал илэрхийлэв.
Тэрээр захидалдаа:
- Спорт бол ард түмний найрамдлыг бэхжүүлэх холбоос юм. Талуудын хамтын хүчин зүтгэлээр “Энгийн, аюулгүй, гайхалтай” Чэндүгийн оюутнуудын спортын наадам амжилттай зохион байгуулагдлаа. Ханжөү хотод гайхамшгаар дүүрэн Азийн спортын наадмыг зохион байгуулна гэдэгт Хятад улсын засгийн газар, ард түмэн итгэл дүүрэн байна гэж тэмдэглэжээ.
Хятад, Америкийн харилцааны эрмэлзэл найдлага ард түмэнд байна. Үндэс суурь нь ард иргэдийн хооронд байна, харин ирээдүй нь залуучуудад байгаа юм. Хятад, Америкийн залуучууд танилцан нөхөрлөж, гар нийлэн урагшилж, хоёр орны найрсаг харилцааны шинэ үеийн элч болж, Хятад, Америкийн харилцааны хөгжилд хөдөлгөх хүч нэмэрлэхийг хүсэж байна гэж онцолсон байна.
