solongonews
Ши Жиньпин Чим Жон Унтай уулзжээ
2018-06-20 21:07
Ши Жиньпин Чим Жон Унтай уулзжээ.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 20-ны өдөр Бээжин дэх Дяо Юй Тай төрийн зочид буудалд БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын хорооны дарга, Төрийн явдлын хорооны дарга Чим Жон Унтай уулзжээ.  

Ши Жиньпин: Чим Жон Ун дарга 100 хоногийн дотор гурав удаа Хятад улсад айлчлан, надтай яриа уулзалт зохион байгуулж, хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны өндөр дээд зиндааны хэлхээ холбооны шинэ түүхийг эхлүүлж байна. Хоёр талаараа тохиролцсон чухал нийтлэг ойлголтууд эмх цэгцтэй хэрэгжиж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцаа цоо шинэ амьжиргааны эрч хүчээр бялхан, Солонгосын хойгийн байдал намдаж, БНАСАУ-ын ХН-ын стратегийн шинэ маршрут улс орныхоо социалист бүтээн байгуулалтыг шинэ түвшинд гаргаж буйг хараад би маш баяртай байна. Түүнчлэн хоёр талын хамтын чармайлтаар хоёр орны харилцаа хоёр ард түмэнд улам их ач тусаа өгнө гэдэгт итгэж байна. Мөн холбогдох талуудын хамтын чармайлтаар Солонгосын хойг, тэрчлэн зүүн хойд Азийн бүс нутаг энх тайван, тогтвортой, хөгжин цэцэглэсэн сайн сайхан ирээдүйтэй золгоно гэдэгт итгэж байна. Өдгөө, Хятадын онцлогтой социализм хөгжлийн шинэ цаг эринд шилжиж, ХКН болон үндэстнүүдийн ард түмэн намын төв хорооны тойронд эв санаагаа нэгтгэн, “хос зуун жил”-ийн зорилт, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг харуулсан “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхээр цуцалтгүй тэмцэж байна. БНАСАУ-тай харилцан туршлага солилцон, хамтран ажиллаж, хоёр орны социалист бүтээн байгуулалт, сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлоход БНХАУ-ын тал бэлэн гэжээ.  

Ким Жон Ун: Энэ удаа ерөнхий нарийн бичгийн дарга тантай тогтоосон найрамдлаа гүнзгийрүүлж, БНАСАУ болон БНХАУ-ын харилцааны нааштай боломжийг нэмэгдүүлэх зорилгоор айлчилж байна. Хятад улсын журмын нөхдүүдтэйгээ хамт хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт гарган, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад үүрэг гүйцэтгэж ажиллах болно. Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын төв хорооны удирдлага болон Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны жолоодлого дор Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг харуулсан “Хятадын мөрөөдөл”-ийг лавтай биелүүлж чадна гэдэгт бат итгэж байна гэжээ.  

Мөн өдөр, Ким Жон Ун Хятадын Хөдөө аж ахуйн технологийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн технологийн инновацын үндэсний парк болон Бээжин хотын метроны удирдлагын төвтэй танилцсан байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл