solongonews
Ши Жиньпин Бүгд Найрамдах Португал улс дахь айлчлалаа эхлүүллээ
2018-12-04 21:02
Ши Жиньпин Бүгд Найрамдах Португал улс дахь айлчлалаа эхлүүллээ.

Тухайн орон нутгийн цагаар 12 дугаар сарын 04-ний үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай нисэх онгоц Португалын Лисбоны олон улсын онгоцны буудалд газардсанаар Бүгд Найрамдах Португал улс дахь айлчлалаа эхлүүлсэн байна.

Энэ удаагийн айлчлал хоёр орны төрийн тэргүүн нар Хятад-Португал, Хятад-Европын харилцаа болон хамтдаа анхаарч буй олон улс, бүс нутгийн асуудлуудаар саналаа солилцох болно. Мөн хоёр тал хамтарсан мэдэгдэл нийтлэхийн зэрэгцээ дэд бүтэц, соёл, боловсрол, шинжлэх ухаан, ус ашиглалт, чанарын хяналт, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах аж.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : CCTV app
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл