solongonews
Сэтгэл нэгдтэйгээр зам нээн урагшилъя-Тунляо
2017-10-20 22:09
< ХАЛУУН ЯРИА >

- Мал аж ахуй тариалах орны газар шорооны гэрээний хугацааг үргэлжлүүлэн 30 жилээр сунгана гэнэ.

- Ядуурлыг бууруулах ажлыг үргэлжлүүлэн хийж, хот хөдөөг нэгдсэн байдлаар хөгжүүлнэ гэнэ.

… Сүүлийн өдрүүдэд Хүрээ хошууны Манхан сумын Алдарт багийн тариачин Эрдэнэбарс ХКН-ын XIX их хурлын шууд нэвтрүүлгийг үзэн сэтгэгдлээ хуваалцаж, ухуулан танилцуулж явна. Эрдэнэбарсынх Алдарт багийн 22 ядуу өрхийн нэг нь юм. Ядуурлыг бууруулах зөв оновчтой ажлын ачаар өнгөрсөн жил 0.33 га элсэн тутарга тарьж, 2 үнээ худалдан авсан байна. Мөн 50 мянган юанийн зээл авч чаджээ. Ийнхүү Эрдэнэбарсынх өрнөөсөө салж, өөрийн үйлдвэрлэлийн машин төхөөрөмжтэй болж, тариалангийн орлого нь нэлээд нэмэгджээ.

ХКН-ын XIX их хурлын үзэл санааг ойлгож, суралцах сайн сайхан уур амьсгалыг бий болгохын тулд Хүрээ хошууны Намын хорооны ажилтнуудыг зохион байгуулалттайгаар үндсэн шатны малчин тариачидын хамт их хурлын шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзэхийн зэрэгцээ олон нийтийн үйлдвэрлэл амьдралд холбогдсон зарим асуудлыг нарийн тайлбарлаж өгөхийг шаардав.

10 дугаар сарын 18-ны үдээс өмнө Хүрээ хошууны Намын хорооны нарийн бичгийн дарга Мэндбаяр хошуу сумны ажилтнуудын хамт ядуу хүндрэлтэй өрхийн нэг болох Эрдэнэбарсынд ирж, малчдын хамт ХКН-ын XIX их хурлын шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзжээ. Эрдэнэбарс хэлэхдээ:

- Хошуу сум хоёр шатны удирдлага ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тайланд малчин тариачинтай холбогдох зүйлийг дахин дахин орчуулан тайлбарлаж өглөө. Нам засгийн оновчтой удирдлага дэмжлэг дор бид ядуурлаас эрт салж, баян чинээлэг болно гэдэгт итгэл дүүрэн байна гэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл