solongonews
Ши Жиньпин Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо
2018-01-30 22:35
Нэгдүгээр сарын 30-ны өдрийн үдээс хойш хуралдсан ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхны чуулган хүмүүсийн сэтгэлийг догдлуулж, Ши Жиньпин XIII хугацааны Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхны чуулган 30-ны өдрийн үдээс хойш IV удаагийн  гишүүдийн хурал хуралдуулж, ӨМӨЗО-оос 58 хүн XIII хугацааны БНХАУ-ын АТИХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ. Хурлын талбайд байсан гишүүд Ши Жиньпинд баяр хүргэн алга ташилт бэлэглэж байлаа.

Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын удирдлага дор ӨМӨЗО-ы эдийн засаг нийгмийн хөгжил түүхэн чанартай амжилтыг байгуулж, Хятадын бүх ард түмэнтэй хамт баянаас хүчирхэгийг байгуулах агуу их түүхэн замналыг өлгөж авсан байна. ӨМӨЗО-ы АТИХ-ын 500 гаруй гишүүд 100 хувийн саналаар Ши Жиньпинг Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчөөр сонгосон нь 25 сая гаруй тал нутгийн иргэдийн сэтгэлийн дуун, Хятад улсын 1,3 тэрбум иргэдийн үнэнч сэтгэлийн илэрхийлэл боллоо.

Ши Жиньпин даргыг сонгосон энэхүү баярт мэдээг дуулаад бид маш их баярласан. Энэ үйл явдал нь Өвөр Монголын бүх үндэстнүүдийн хамгийн том яруу алдар. Мөн ХКН Өвөр Монголын дарга удирдлага, ард түмэнд итгэл дүүрэн байгааг харуулж байна. Хил хязгаарын үндэстнүүдийн бүс нутагт анхаарал хандуулж, урам зориг өгч байгааг харуулж байна хэмээн төлөөлөгчид илэрхийлжээ. Хил хязгаарын үндэстний бүс нутгаас Ши Жиньпин сонгогдсон нь ХКН-ын дотоодын улс төрийн амьдрал, улс төрийн экологийн сайн сайхан байдлыг бий болгохыг чангатгаж, ядуурлаас ангижруулах ажлыг ахиулж, “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт зэрэг улсын том стратеги бодлогод чухал ач холбогдолтой юм.

2014 оны 01 дүгээр сард Ши Жиньпин дарга Өвөр Монголд ажилласан. ӨМӨЗО-ы АТИХ-ын төлөөлөгч, Хөлөнбуйрын малчин Хүн Юйчин хэлэхдээ:

- Ши Жиньпин дарга тухайн үед хүйтэн өвлийг сөрөн малчин айлд очиж, малчидтай уулзан бидний амьдралтай танилцсан. Малчин айлууд маань Бээжин хотоос хол байрладаг ч бид цаг ямагт Ши Жиньпин даргын хайр халамж анхаарлыг хүртэж байдаг гэлээ.

ӨМӨЗО-ы АТИХ-ын төлөөлөгч Сүнь Мин:

- Ши Жиньпин дарга сонгогдсонд баяр хүргэж байна. Тэрээр Өвөр Монголын хойд хэсгийн экологийн аюулгүй байдлыг бий болгохыг шаардав. Бид ой мод, байгаль орчноо сайн хамгаална гэжээ.

Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Ши Жиньпин дарга Улаанмөчирт хариу захидал илгээсэн билээ. Улаанцав хотын театрын жүжигчин Туяа:

Ши Жиньпин дарга бидэнд маш их урам зориг хайрласан. Бид шинэ эрин үеийн уран сайхны урлагийн хүмүүс байхын тулд хичээн ажиллана гэлээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл