solongonews
Ван Чишань инновацын эдийн засгийн чуулганд оролцож үг хэлэв
2018-11-07 16:44
Ван Чишань инновацын эдийн засгийн чуулганд оролцож үг хэлэв

11-р сарын 6-нд, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань урилгаар Сингапурт болж буй 2018 оны Инновацийн эдийн засгийн чуулганы нээлтийн ёслолд оролцон, “Цагийн аясыг дагаж, шинэчлэл хийж, хамтдаа хөгжье” сэдвээр үг хэлсэн байна.
Ван Чишань: Одоо, дэлхийн улс төр, эдийн засаг хүйтэн дайнаас хойших хамгийн гүн гүнзгий өөрчлөлтийг туулж байгаа тул дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хамгаалах, хүн амын хөгшрөлт, цаг уурын өөрчлөлт, засаглалын чадавх нь технологийн хөгжлөөс хоцорч, хөгжлийн тэнцвэргүй байдал газар авах, дэлхийн засаглалын механизм хоцрогдох, популист үзэл, ганц талт үзэл толгой өндийх зэрэг сорилттой тулгарч байна гэжээ
Тэрээр: Хятадын олон улсын импортын экспогийн нээлтэд Ши Жиньпин дарга “Шинэлэг, хүртээмжтэй, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хамтдаа бий болгоё” сэдвээр илтгэл тавилаа. Хятад улс гадаадад нээлттэй байдлаа үргэлжлэн баримталж, хамтдаа зөвшилцөж, хамтдаа байгуулан, эрх ашгаа хамтдаа хуваалцах үзэл санааны дагуу, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулна. Олон талт худалдааны системийг дэмжиж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг эсэргүүцнэ. Дэлхийн улс орнуудтай эдийн засгийн даяаршлыг нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа хөгжих чиглэлээр урагшилж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Ван Чишань чуулганыг үүсгэн байгуулагч Майкл Р.Блүүмберг, чуулганы зөвлөх хорооны хүндэт дарга Хенри Киссинжер, чуулганы зөвлөх хорооны дарга Хенри Полсон зэрэг зочид төлөөлөгчидтэй уулзжээ.
Инновацын эдийн засгийн анхдугаар чуулган 2018 оны 11-р сарын 6-7-нд Сингапурт зохиогдож байна. Тус чуулган улс орнуудын дэлхийн чанартай чухал асуудал, ээдрээтэй сорилтуудыг даван туулах арга замыг хайхад туслах зорилготой юм.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл