solongonews
Агаарын бохирдлоос хамтдаа сэргийлэх, бохирдлыг арилгах 2018 оны ажлын хурал болов
2018-04-03 16:51
Агаарын бохирдлоос хамтдаа сэргийлэх, бохирдлыг арилгах 2018 оны ажлын хурал

ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь Үхай хот болон эргэн тойрны орон нутгийн агаарын бохирдлоос хамтдаа сэргийлж, арилгах ажлын хурлыг даргалж, ажлын ахицтай танилцан, дараа шатанд хийх гол ажлыг төлөвлөсөн байна. 

Бү Шяолинь хэлсэн үгэндээ: - Агаарын бохирдлыг арилгах нь баян чинээлэг нийгмийг бүтээн байгуулах гурван арга хэмжээний нэг юм. Оршиж байгаа асуудлыг тодорхойлж, олон талын бодлого асуудлыг зөв оновчтой шийдэхэд нөлөөлөх хэрэгтэй. Ши Жиньпин даргын дурдсан “Таван нэгдэл”-ийн заалтаар эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Агаарын бохирдол, хөрс шорооны бохирдол болон усны бохирдлыг арилгах ажлыг нийтэд нь ахиулж, өлгий нутгаа үзэсгэлэнтэй болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл