
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Арабын Нэгдсэн Эмират Улсад 07-р сарын 19-нөөс 21-нд төрийн айлчлал хийжээ. Энэ нь Ши Жиньпиний энэ оны анхны айлчлалын эхний өртөө бөгөөд тэрээр БНХАУ-ын даргаар дахин сонгогдсоны дараа Арабын орнуудад хийж буй анхны айлчлал болно.
Ши Жиньпин даргын Абу Даби хотод байсан хугацааг гурван “Өндөр” дээд хэмжээгээр тэмдэглэж болно. Тухайлбал: Өндөр дээд хэмжээний дипломат хүлээн авалт, илүү өндөр түвшний түншлэлийн харилцаа, үндэсний хамгийн нэр хүндтэй медаль зэрэг болно.

Мөн айлчлалын үер буюу 20-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Абу-Дабид АНЭУ-ын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухамед, Абудабигийн хун тайж Мухамед нартай уулзжээ. БНХАУ, АНЭУ-ын иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож, олон салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд, илүү өргөн цар хүрээнд, илүү олон шат давхарт тасралтгүй хөгжүүлэхээр хоёр тал санал нэгджээ.

Уулзалтын дараа БНХАУ, АНЭУ хоёр тал иж бүрэн стратегийн түншийн харилцаанд хүрсэн нэгдсэн мэдэгдэл нийтэлсэн байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Абудабигийн хун тайж Мухамед Ши Жиньпин даргад АНЭУ-ын дээд одон Зайед одонг олгож, Араб адуу бэлэглэсэн байна. Арабын морь бол дэлхийд хамгийн эртний, хамгийн үнэтэй морьдын нэг бөгөөд энэ онцгой бэлэг нь АНЭУ-ын эзэн хааны гэр бүлийнхний дотнын нөхдийн хүндэтгэлийн илэхийрлэлийг харуулжээ.
21-ний өдөр Ши Жиньпин дарга АНЭУ дахь айлчлалаа өндөрлүүлж байгаа аж. Өндөр түвшний эхлэлийн цэг дээр Хятад - АНЭУ-ын харилцааны шинэ, таатай аяллыг нээж өгсөн байна.








