
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 17-нд АПЕК-ийн худалдаа, аж үйлдвэрийн удирдагчдын чуулга уулзалтад "Хамтдаа аялж сайн сайхан ирээдүйгээ цогцлоон байгуулъя" хэмээх илтгэл тавьсан нь дэлхий дахины анхаарлыг татжээ. Олон хүн Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа: Ши Жиньпин даргын илтгэл сэтгэлд их хүрлээ. Өнөөгийн дэлхийн эдийн засагт эрсдэл, сорилт тулгарч байгаа үед дэлхийн эдийн засгийн цогцууд хүч нийлүүлж, бэрхшээлийг хамтдаа даван туулж, хөгжлийн хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргах ёстой гэжээ.
АПЕК-ийн худалдаа, аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн, Тайландын аж үйлдвэрийн холбооны дарга Супан Ши Жиньпиний дурдсан "хөгжлийн чиг хандлагыг баримтлах"-ыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрээр: Ши Жиньпин Хятадын төслийн амжилтыг дурдаад зогсоогүй Хятад улс олон талт худалдааны системийг баримтлах, худалдааны орчноо нээлттэй болгох байр суурийн талаар дэлхий нийтэд итгэл төрүүлж байна гэжээ.
Колумбын их сургуулийн профессор Женик Редденд Ши Жиньпин даргын олон талт үзлийн тухай үнэлгээ гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тэрээр: ДХБ зэрэг олон талт олон улсын байгууллагад засаж өөрчлөх зүйл бий. Олон улсын зарим асуудлаар зөрчил маргаантай байгаа ч талууд олон талт үзлийн хүрээнд тулгамдаж буй асуудлаа хамт шийдвэрлэх шаардлагатай юм гэжээ.
