Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Бельгийн PairiDaiza амьтны хүрээлэнг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Эрик Домбод хариу захидал илгээж, Хятад- Бельги, Хятад-Европын найрамдлын төлөө үргэлжлэн хичээн зүтгэхийг хүсжээ.
Ши Жиньпин захидалдаа "Өдгөө Хятад улс хүн байгалийн эв зохиролтой орчин цагийн улс орныг бүтээн байгуулж, биологийн олон янз байдлыг хамгаалах томоохон төсөл хэрэгжүүлэн, устах дөхсөн олон зэрлэг амьтдыг үр дүнтэй хамгааллаа. Үүний ачаар хулсны баавгай панда “устах дөхсөн” амьтны жагсаалтаас гарсан. Хятад улс экологийг тэргүүлэх байранд тавьж, ногоон, чансаатай хөгжлийг эрэлхийлж байгаа тул дэлхий нийтэд улам олон боломж олгож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд улам их үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.
Эрик Домб өмнө нь Ши Жиньпин даргад хаяглан захидал явуулж, Хятад улсын баримталж буй хүн байгалийн эв зохирлын үзэл баримтлал, Хятадын мөрөөдөл, Хятад улсын хөгжил дэвшлээс дэлхий нийттэй боломжоосоо хуваалцана гэдэгт итгэлтэй байгаагаа бичсэн байсан юм.
