БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Либери улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Нюма Бокайтай утсаар ярьж баяр хүргэжээ.
Ши Жиньпин онцлохдоо:
- Эрхэм таны хичээл зүтгэлээр Либерийн нийгмийн олон салбар "Нэг Хятад"-ын зарчмаар нийтлэг ойлголтод хүрсэнд Хятадын тал талархалтай хандаж байна. Хоёр орны ард түмэн Эбола болон "Ковид-19" цар тахлын эсрэг гар нийлэн тэмцэж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр үр бүтээлтэй хамтран ажиллаж, гүн гүнзгий найрамдалт харилцаа тогтоосоор байна. Би Хятад, Либерийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, хоёр орны найрамдал, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь улам сайн хүртээхийн тулд эрхэм ноён тантай хамтдаа зүтгэхэд бэлэн байна.
