Хятад улсын дарга Ши Жиньпин 11-ний өдөр Шиньжяны Хунжерабын гаалийн ажилтнуудад хариу захирал илгээжээ.
Дарга Ши Жиньпин захидалдаа "Эрс тэс уур амьсгалд ажилладаг та бүхэн хүнд нөхцөлийг даван туулж, эх орныхоо цаст өндөрлөгийн хилийн шугамыг сахин хамгаалж, арвин ололт амжилт гаргаж, шинэ цаг эриний гаалийн ажилтнуудын гавшгайлаг дүр төрхийг бүрэн харуулж байна. Энэ онд гааль боомтын салбарт зэрэг дэв, цолны тогтолцоо шинээр бий болгосны 20 жилийн ой тохиож байна. Үүнийг боломж болгож гаалийн салбарт ажиллаж буй та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Гааль бол эх орноо сахин хамгаалах нэн эрхэм үүрэгтэй учраас гаалийн ажлыг сайтар биелүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Та бүхэн сайн сайхан хэв суртал сахиж, хянаж, шалгаж, сонор сэрэмжтэй байж сайтар үйлчилж, улс орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулж, өндөр чанартай хөгжлийг дэмжиж, илүү өндөр түвшинд нээлттэй байж, нам төр, ард иргэдийн сэтгэл ханамжтай хамгаалагч байж, улс орныхоо бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалд идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна" гэжээ.
