Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 03-р сарын 21-нд Tөрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, Засгийн газрын ажлын тайлангийн гол гол үүргийг хуваарилж, шинэ төрийн зөвлөл ажлаа бүх талаар гүйцэтгэж эхэллээ.
Хурлаар өчигдөр өндөрлөсөн XIII сонгуулийн БХАТИХ санал хураалт явуулж, Засгийн газрын ажлын тайланг баталлаа. Төрийн зөвлөлийн олон салбар, байгууллага нэгжүүд Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгож, ХКН-ын XIX хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, Засгийн газрын ажлын тайлангийн төлөвлөлтийг хэрэгжүүлж, өөрчлөлтийг дорвитой гүнзгийрүүлж, шинийг санаачлах ажлыг хурдтай хийж, иргэдийн амьжиргааг баталгаажуулахад хүч тавих хэрэгтэй гэж тэмдэглэлээ.
Тус хурлаар Засгийн газрын ажлын тайланд дэвшүүлсэн 12 талын 57 төрлийн үүргийг нэг бүрчлэн задлан шинжилж, үүрэг хариуцлагаа тодорхой болгож, бүтэн жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилтыг биелүүлэхийг баталж, шинэ Засгийн газрын ажилд сайн сайхан эхлэл тавих хэрэгтэй гэж тэмдэглэлээ.
