Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 22-нд Ардын их хурлын ордонд ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүйн нарийн бичгийн дарга нарын 13-р хуралд оролцож буй гадаадын төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин дарга: "Өдгөө тус бүс нутгийн аюулгүй байдал ерөнхийдөө тогтвортой байгаагийн зэрэгцээ терроризм, хагалан бутаргах үзэл, хэт даврах үзэл, мансууруулах бодис хил давуулан наймаалах, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг ноцтой сорилтод нүүрлэж байна. Үүнд бид сонор сэрэмжтэй байж, ухаалаг сэтгэж, оновчтой магадлал хийн, зөв зохистой хандах ёстой. Аюулгүйн хамтын ажиллагааны стратегийн чиглэлийг зөв барьж, стратегийн итгэлцлээ цаашид бэхжүүлж, бодлогын ойлголцлоо эрчимжүүлэн, шурдрага зарчим барьж, халуун цэгийн асуудлыг улс төр дипломат аргаар зохицуулахыг хамтдаа түлхүү ахиулах ёстой. Аюулгүйн байдлын Хамтын, ерөнхийлсөн, хамтран ажиллах, тогтвортой үзлийг баримталж, ерөнхийлсөн бодлого арга хэмжээ авч, өнгөн талаас нь болон угаас нь зохицуулахыг уялдуулах аюулгүйн хэв загвараар ШХАБ-ын аюулгүйн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ёстой. Аюулгүйн хамтын ажиллагааны үйл ажиллагааны чадвараа дээшлүүлж, хууль хэрэгжүүлэх улам нягт өндөр үр ашигтай сүлжээ байгуулж, аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа цаашид ахиулж, тогтвортой байдлыг хамгаалах чадварын байгуулалтаа хамтдаа эрчимжүүлэх хэрэгтэй. Олон орнууд өргөн дэлгэр нягт хамтран ажиллаж, ШХАБ-ыг олон улсын үйл хэрэгт нэн их үүрэг гүйцэтгүүлэх ёстой гэж цохон тэмдэглэсэн байна.
