solongonews
​Ши Жиньпин дарга Хятадын тусламжаар байгуулсан сургуулийн нээлтэд оролцов
2018-11-16 17:20
​Ши Жиньпин дарга Хятадын тусламжаар байгуулсан сургуулийн нээлтэд оролцов.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 16-нд Моресбид Папуа Шинэ Гвиней улсын ерөнхий сайд Петер Онейлтэй хамт Хятад улсын тусламжаар байгуулсан Бутука сургуулийн нээлтийн ёслолд оролцжээ.
Мянга гаруй багш сурагчид БНХАУ, Папуа Шинэ Гвинейн төрийн далбааг барин тэднийг угтаж, Ши Жиньпин, Петер Онейл нар сургуулийн хаягийг өлгөсөн байна. Нээлтийн ёслолын талбайд “Хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэн, БНХАУ, Папуа Шинэ Гвинейн хувь заяаны хамтын цогцыг байгуулъя, солилцоогоо нэмэгдүүлж, БНХАУ, Папуа Шинэ Гвинейн найрамдлын шинэ хуудсыг нээе” гэж бичсэн байлаа. Хоёр орны удирдагч сурагчидтай хамт зураг авуулж, нутгийн уламжлалт бүжиг үзжээ. 
Ши Жиньпин: Боловсон хүчин бол хамгийн чухал нөөц юм. Загас өгснөөс загас агнах аргыг нь зааж өг гэсэн хуучны үг бий. Хятад улс тус сургуулийг тусламжаар байгуулсан нь Папуа Шинэ Гвинейд боловсон хүчин бэлтгэж өгөхийн төлөө юм. Боловсон хүчин Папуа Шинэ Гвинейн тогтвортой хөгжлийн баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны залуус харилцан суралцаж, ойлголцлоо нэмэгдүүлэн, хоёр орны найрамдлыг уламжлагч, идэвхтэй ахиулагч болохыг хүсэж байна гэжээ. 
Хятад улсын тусламжаар байгуулсан тус сургууль цэцэрлэг, бага сургууль, дунд сургуулиас бүрдсэн том цогцолбор бөгөөд орон нутгийн 3000 гаруй хүүхдийн сурч боловсрох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж өгсөн юм.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл