solongonews
Улаанцав хот өөрчлөлт нээлтийн тохиолоор улам хөгжиж байна
2018-12-20 11:30
Улаанцав хот өөрчлөлт нээлтийн тохиолоор аж ахуйн чанар сайтай хөгжлийг ахиулна

     Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх их хурал  12 сарын 18-ний өдрийн үдээс өмнөх 10 цагт Ардын Их Хурлын танхимд боллоо. Өвөр Монголын Улаанцав хотын бүх хошуу шянь,  байгууллага нэгжээс удирдах ажилтнуудаа зохион байгуулж их хурлын ахуй талбайн шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзэв.

ХКН-ын Улаанцав хотын хорооны том байран дахь Видео хурлын танхимд дөрвөн том удирдах баг, ХКН-ын Улаанцав хотын хорооны алба, Засгийн газрын албан байгууллагын 200 гаруй хүн ахуй талбайн шууд нэвтрүүлэг хүлээн авч үзэв. Ахуй талбай дахь хүмүүс дарга Ши Жиньпиний чухал илтгэлийг нарийн хянамгай хүлээн авч сонслоо. тэд өөрчлөлт нээлтийн 40 жилийн гэрэл сацрангуй үйл хэргийг эргэцүүлж,  алс хэтийн ач холбогдлыг нь сэтгэлдээ бахдана. Мөн өөрчлөлт нээлтийн нандин туршлагыг дугнэхэд хүндэтгэл бишрэлээ дэвшүүлж, үндэстний сэргэн мандалтын алс хэтийн ирээдүйгээ бараалан хурлын талбайд халуун алга ташилт байн байн үргэлжилсээр байлаа.

Улаанцав хотын өөрчлөлт нээлтийн ажлын албаны байнгын орлогч эрхлэгч Вэнь Зилин:

- Дарга Ши Жиньпиний чухал илтгэлээс 40 жилийн турших манай улсын өөрчлөлт нээлтийн явцад олсон агуу их ололт амжилтыг илүү гүнзгий таньж ойлголоо. Өөрчлөлт нээлт бол Хятад улсын хувь заяаг өөрчилсөн зангилааны арга зам төдийгүй заавал явах чухал зам мөн гэдгийг илүү тодорхой ойлгож, өөрчлөлт нээлт хийгээгүй бол өнөөдрийн Хятад улс ба алс хэт ирээдүйн сайн сайхан Хятад улс байж чадахгүй гэдгийг илүү гүнзгий ойлголоо. Улаанцав хот манай улсын өөрчлөлт нээлтийн тэргүүн эгнээд байгаагийн хувьд бид заавал өөрчлөлтөөр нээлтийг ахиулахыг баримталж, өөрчлөлт нээлтээр үндсэн хөдөлгүүр хүч болгон ирээдүйн чанар сайтай хөгжилтийг ахиулна гэж сурвалжлагчид илтгэж байлаа

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл