solongonews
Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлье
2017-10-20 11:09
ХКН-ын XIX их хуралд оролцож буй Өвөр Монголын төлөөлөгчдийн баг 10 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш багийн хурлыг хуралдуулж, дарга Ши Жиньпиний ХКН-ын 18-р Намын төв хорооны нэрийн өмнөөс тавьсан илтгэлийн тухай судлан, санал бодлоо солилцсон байна.

        ӨМӨЗО-ны дэд нарийн бичгийн дарга, Улс төр хууль зүйн хорооны дарга Ли Жя онцлохдоо, уг илтгэл эхнээс нь төгсгөл хүртэл Марксизмын үнэнийг илрүүлж, улс төрч чанар, үзэл баримтлалын чанар, практик болон орчин үеийн, мөн олон нийтэч чанартай байж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг бүтээн байгуулах ажлыг урагшлуулан ахиулах улс төрийн тунхаглал болсон байна. Басхүү “Хоёр 100 жил”-ийн тэмцлийн зорилтын мөрийн хөтөлбөр мөн бөгөөд бүх намын гишүүдийн урам зориг, бүх ард түмний хүсэл мөрөөдлийг төлөөлж чадсаны зэрэгцээ цаг эриний хөгжлийн шаардлагатай зохицож чадсан байна гэсэн байна.

Тэрээр Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг Намын удирдах үзэл баримтлал болгон тогтоосноор намын гишүүд, цэрэг арми болон ард түмний сэтгэлийг татаж чадсан байна. Дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлал бол өнгөрсөн 5 жилийн нам болон улс орны хөгжлийн шинжлэх ухааны үндсэн хөтөлбөр болсон юм. ХКН-ын XVIII их хурлаас хойших бүх салбаруудад тогтоосон амжилт нь энэхүү үзэл баримтлалын удирдлагатай салшгүй барилдлагатай. Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг Намын үзэл баримтлал болгон тогтоосон нь ХКН-ын цаг эринтэй зэрэгцэн урагшилсан түүхэн ахиц болох аж. Дарга  Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлал нь Хятадын бүх үндэстнүүдийн хүчирхэг болж хөгжих улс төрийн хөтөлбөр, асар их тулгуур хүчин болж чадах болно. Энэхүү үзэл баримтлалын удирдлага доор Хятад улс тогтвортой хөгжин урагшилж, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын агуу их ялалтыг байгуулж чадна гэж онцолсон байна.

 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл