ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ний бүх Хятадын хорооны дарга Ван Ян тэргүүтэй Төв хорооны төлөөлөгчид 19-нд Иньчуань хотод хүрэлцэн очиж, Ниншягийн Хон үндэсний өөртөө засах орон байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон байна.
Иньчуаньд хүрэлцэн очсоны мөн өдөр, Төв хорооны төлөөлөгчид Ниншяд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний бичээс, “үзэсгэлэнт сайхан Ниншя” гэх зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг хүргэжээ. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч сайд, Төв хорооны төлөөлөгчдийн орлогч дарга Сунь Чүньлань бэлэг хүргэх арга хэмжээний үеэр хэлэхдээ, Ши Жиньпин дарга Ниншягийн үндэстнүүдийн ард түмэнд маш их анхаарал хандуулж, Өөртөө засах орон байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан бичээс бичсэн бөгөөд Ниншягийн ирээдүйд итгэл найдвар тавьж, эдийн засгийн хөгжлөө биелүүлэн, үндэстнүүд эв нэгдэлтэй, ард түмэн нь аз жаргалтай байж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэхийн хүсэн өрөөсөн юм гэжээ.
