solongonews
Ши Жиньпин Маскатин ахлах сургуулийн сурагчдад хариу захидал илгээв
2024-02-25 08:42
Ши Жиньпин Маскатин ахлах сургуулийн сурагчдад хариу захидал илгээв.

        Луу жилийн шинийн 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад айлчилж байсан Америкийн Маскатин ахлах сургуулийн сурагчдад хариу захидал болон шинэ жилийн мэндчилгээний карт илгээж, тэдэнд болон нийт багш, сурагчдад баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

        Ши Жиньпин хэлэхдээ "Та бүхний ирүүлсэн захидлын ханз үсэг маш сайхан бичигдсэн байна. Гараар зурсан хятадын луу, цагаан хэрэм, панда зэрэг нь маш хөөрхөн болсон байна. Та нарыг хэд хэдэн хотод зочилж, хулсны баавгайнуудыг харж, хятад хоол амталж, Хятадын соёлтой танилцсан гэдгийг мэдээд маш их баяртай байна. Та бүхнийг олон хятад найзтай уулзаж, төрсөн нутагтаа урьсан гэж сонссон. Та бүхний нөхөрлөл маш их сэтгэл хөдөлгөж байна. 

       Өнөөдөр Хятад улсад луу жилийн шинийн 15 буюу өлзий боовны баяр тохиож байна. Тус баяр нь Хятадын ард түмэн сайн сайхан амьдралыг хүсэн ерөөх чухал мөч юм. Би та бүхэнд болон танай сургуулийн нийт багш, сурагчдад баярын халуун мэндчилгээ дэвшүүлж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл