
Дарга Ши Жиньпиний тайлан утга гүн, баян агуулгатай болж намын зорилго, иргэдийн сэтгэл, цэргийн бодолтой нягт холбогдож, марксистын үзлийн үнэн ёсны зориг санаагаар бүх асуудалд хандсан шинэ цаг үеийн хүчирхэг их уриалах хүч болов.
Тайланд өнгөрсөн таван жилийн түүхт өөрчлөлтийг дүгнэж, нийгмийн гол зөрчилдөөнд түүхэн өөрчлөлтүүдийг нарийн тодорхойлж, шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны удирдамжийг бий болгожээ. Тэрээр “Найман тодорхой” -н шинжлэх ухааны утга санааг тодорхойлж, “Арван дөрвийг баримтлах” үндсэн стратегийг нэгтгэн 2020 оноос тус зууны дунд үе хүртэл стратегийн зохицуулалтуудыг дүрслэн харуулсан байна. Мөн дарга Ши Жиньпиний тэмцлийн байр сууриа хэзээ ч сулруулахгүй байгааг харуулж байна. ХКН амжилт болон онолын талын хүчирхэг, ХКН дэлхийн улс төрийн намын эрх мэдэл, удирдах дээд түвшинг эзэлж байгааг харуулжээ. Энэ нь Хятадын үндэстний агуу их хүсэл мөрөөдлийг биелүүлэх ба хүмүүст тодорхой хэмжээний хувь нэмэрлэх болно.
Тайлан нь цаг үетэй зэргээр урагшилж, шинэ цаг үеийн ХКН-ын бүтээн байгуулалтын ерөнхий шаардлагыг дурдан, Намын улс төр, үзэл санаа, суртал, сахилга батын зохион байгуулалт зэрэг таван бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжих шинэ хэв маягийг бий болгов.
1. Улс төрийн экологийн “Бохирдлын эх үүсвэр”-ийг тууштай ахилгах.
2. “Эерэг урамшуулал”-ын улс төрийн экологийг бэхжүүлэх.
3."Шим тэжээл" -ийн улс төрийн экологийг анхааралтай хөгжүүлэх.
