solongonews
Ши Жиньпин даргыг угтах ёслол хийв
2018-11-29 12:03
Ши Жиньпин даргыг угтах ёслол хийв

Испанийн эзэн хаан VI Филипп 28-нд Мадрид хотноо Хятад улсын дарга Ши Жиньпинийг угтах ёслол зохион байгуулжээ.

Ши Жиньпин ба түүний гэргий Пэн Лиюань нарыг Испанийн хааны морьт цэрэг хамгаалж Мали өргөн чөлөөнд хүргэж өглөө. Тэднийг хүрч очиход Испанийн хаан VI Филипп, хатан Летисиа нар гүн хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Хоёр орны төрийн тэргүүн, тэдний гэргий нар ёслолын тайзан дээр гарсны дараа ёслолын их буугаар 21 удаа буудаж, армийн найрал дууны анги Хятад, Испани хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлэв. Ши Жиньпин дарга Испанийн хаан Филипптэй хамт хүндэт харуулын явган цэрэг, морьт цэрэг, мотоциклтой цэргүүдийн өмнүүр явж мэндчилсэн байна.

Мадрид дахь эзэн хааны ордны замын хажууд “Ши Жиньпин дарга тавтай морилно уу” гэсэн бичиг өлгөжээ. Орон нутгийн ард иргэд, Испанид сурч буй хятад оюутнууд, Хятадын компанийн ажилтнууд хоёр орны төрийн далбааг барьж, Ши Жиньпин даргыг угтан авсан байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл