Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр буюу 11-р сарын 14-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан, Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт болон Хятад Америкийн харилцаатай холбоотой асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулав.
Мао Нин:
- АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д хүрэлцэн очиж, Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт хийх бөгөөд хоёр орны төрийн тэргүүн Хятад, Америкийн харилцаатай холбоотой стратеги, ерөнхий байдал, чиг баримжаа болон дэлхийн энх тайван, хөгжлийн томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно. Энэ бол маш чухал уулзалт гэж бодож байна. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.
