
Ши Жиньпин: 21-р зуун бол Азийн зуун, мөн ч Африкийн зуун. Африк тив хөгжлийн асар их нөөцтэй гэдэгт бид итгэдэг. Шинэ цаг эринд Арфик тив дахин эргэн мандаж, эрчтэй урагшлах болно. Хятад Африк бол сайн ахан дүүс, сайн анд, сайн түнш юм. Хятад улсын ард түмэнтэй тогтоосон Африкийн ард түмний гүн зузаан нөхөрлөл, Хятад улсад үзүүлсэн эрхэм нандин тусламжийг бид хэзээ ч мартахгүй. Хятад улсын хөгжвөл Африкийн улс орнуудтай улам сайн харилцан дэмжиж, хамтаар хөгжин, хувь заяаны улам нягт хамтын цогцыг байгуулахыг төлөө зүтгэх болно. Бенин улстай засаглалын туршлагаа солилцон, хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлэн, хамтаар нэг бүс нэг замыг байгуулж, түүнийг эртний соёл боловсонтой хоёр орны харилцааны шинэ гүүр болгоход бид бэлэн байна.
Патрис Тэйлор хэлэхдээ, Бенинийг оролцуулсан Африкийн улс орнууд хөдөлмөр, хичээл зүтгэлээр улс орныхоо засаглалын хүчин чадавхыг дээшлүүлж, алс хэтийн хөгжлийг эрэлхийлэн, хувь заяагаа өөрчлөхөөр зүтгэж байна. Хятад улсын ард түмэн Ши Жиньпин даргын удирдлага дор үндэстнүүдийн сэргэн мандлын агуу зорилтын төлөө тэмцэж байна. Хятад улсын амжилтад хүрсэн туршлагаас судлах маш их сонирхолтой байна. Түүнчлэн Хятадын улсын дэмжлэг бидэнд маш чухал юм. Хятад улстай солилцоогоо эрчимжүүлэхэд Бенин улс бэлэн. Хятад улстай хамтран ажилласнаар Бенин, тэрчлэн Африк тивийн хөгжлийн хурд түргэсэх болно гэдэгт итгэж байна гэв.
Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар хоёр талт хамтын ажиллагааны бичиг баримтыг үзэглэх ёслолд оролцсон байна.
