УТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны II чуулган нээлтээ хийв
2019-03-03 15:58
УТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны II чуулган нээлтээ хийв.
УТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны II чуулган өнөөдөр буюу 03-р сарын 03-ны өдрийн үдээс хойш 15:00 цагт Бээжин хотын Ардын Их Хурлын Танхимд нээлтээ хийв. УТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны II чуулган 2157 гишүүнтэй бол хуралд 2133 гишүүн оролцож, хуульд нийцсэн тоонд хүрэв.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Нам төрийн бусад удирдагчдын хамт нээлтийн ёслолд оролцсон байна.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
