solongonews
Ши Жиньпин АОЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй уулзав
2023-09-22 20:54
Ши Жиньпин дарга АОЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй уулзав

  Ханжөүгийн Шиху нуурын төрийн зочид буудалд 09 дүгээр сарын 22-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Азийн спортын 19 дэх наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Азийн Олимпийн Зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Ража Рандхир Сингхтай уулзав.

Дарга Ши Жиньпин:

- Азийн Олимпийн Зөвлөл нь урт хугацааны туршид Ази тивийн олимпийн хөдөлгөөнийг урагш ахиулахын тулд зүтгэж, Ази тивийн энх тайван, хөгжлийг дэмжиж, эерэг үр бүтэмжид хүрсэн юм. Хятадын тал үүнийг сайшааж байна. Азийн Олимпын зөвлөлтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Азийн олимпын хөдөлгөөний үйлсийг хамтдаа урагшлуулж, Азийн ард түмний эв нэгдлийг нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл