Амь үрэгдсэн баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол болов
2023-09-30 16:46
Амь үрэгдсэн баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол болов.
Амь үрэгдсэн баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол 09-р сарын 30-ны өдөр Бээжингийн Тянь Аньмэнь талбайд боллоо. Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хунин, Цай Чи, Дин Шюшян, Ли Ши, Хань Жэн зэрэг нам төрийн удирдагчид нийгмийн олон салбарын төлөөллийн хамт ёслолын арга хэмжээнд оролцов.
Ийнхүү Хятадын арав дахь “Амь үрэгдсэн баатруудыг дурсах өдөр” тохиож байна.
Ши Жиньпин зэрэг нам, төрийн удирдагчид хөшөөний өмнө хүрч ардын баатруудаа гүнээ дурсаж, хүнтэтгэл илэрхийллээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
