solongonews
”Лянжүгийн форум”-д баярын захидал илгээв
2023-12-04 10:07
”Лянжүгийн форум”-д баярын захидал илгээв.

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-р сарын 03-нд болсон анхдугаар "Лянжүгийн форум"-д мэндчилгээ дэвшүүлжээ.

        Тэрээр “Лянжүгийн туурь бол Хятадын 5000 жилийн соёл иргэншлийн практик баримт, мөн дэлхийн соёл иргэншлийн үнэт эрдэнэ юм. Өнө удаан түүхэн явцад Хятадын соёл иргэншил өөрийн гэсэн өвөрмөц онцлог, шинэлэг агуулгаа баримталж ирсэн. Хятадын соёл иргэншил бол нээлттэй, багтаамжтай байдаг болохоор байнга өөрийгөө баяжуулж, шинэчлэгдэж, дэлхийн бусад соёл иргэншлээс суралцаж байдаг юм”.

        Мөн Ши Жиньпин:

        - Харилцан хүндэтгэж, хамтдаа урагшлах нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн зөв зам мөн. Форумд оролцогчид энэхүү индрийг сайтар ашиглаж, "Бүс ба зам"-ыг хамтран байгуулагч орнуудын соёл иргэншлийн тухай яриа хэлцлийг ахиулж, улмаар дэлхийн соёл иргэншлийн санаачилга, соёл иргэншлийн солилцоог эрчимжүүлж, шударга, харилцан туршлага зээлдсэн, багтаамжтай соёл иргэншлийн үзэл баримтлалыг харуулж, адил бус соёл иргэншил нэгэн зэрэг эв нийцтэй оршиж, харилцан ахиулахыг биелүүлэх ёстой.

        Анхны "Лянжүгийн форум" нь "Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, соёл иргэншлийн солилцоог ахиулъя" уриан дор 12-р сарын 03-ны өдөр Жэжян мужийн Ханжөү хотноо нээгджээ. Одоогоос 5300-4000 жилийн тэртээх шинэ чулуун зэвсгийн үеийн археологийн соёлын нэг болох Лянжугийн соёл нь Хөхмөрөний доод урсгал дахь Тайхү нуурын орчимд үүсэж хөгжсөн байдаг.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл