ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 09-р сарын 06-ны өдөр Бээжин хотноо Гренада улсын Гадаад хэргийн сайд Андертай уулзав.
Ван И:
- Дипломат харилцаа сэргэж эхэлснээс хойш Хятад, Гренада хоёр улс бие биенээ ямагт хүндэтгэж, эрх тэгш хандах болсон бөгөөд хоёр орны харилцаа улам бүр төлөвшин хөгжиж байна.
Хятад улс Гренада улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Гренада улсыг өөрийн үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг судлахад дэмжиж, Гренада улстай хамтран ажиллаж, хоёр орны хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхэд бэлэн байна гэж хэлэв.
Андер:
- Гренада нэг Хятадын зарчмыг тууштай баримтална. Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилга, Дэлхий дахины хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэрэг нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, шударга ёсыг дэмжихэд тохиромжтой бөгөөд жижиг, дунд улс орнуудад онцгой ач холбогдолтой юм гэж хэллээ.
