
Орон нутгийн цагаар, 12-р сарын 17-19-нд Аргентиний эрх баригч намын урилгаар Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Сүн Шю-Янь ХКН-ын XIX их хурлыг танилцуулах багийг ахлан Аргентинд айлчлан, Аргентиний Сенатын дарга Пинедо, эрх баригч Бүгд найрамдах саналын намын дарга Счиавони, ерөнхий нарийн бичгийн дарга Кинтана нартай уулзаж, Буэнос-Айрес хотод ХКН-ын XIX их хурлын үзэл санааг танилцуулах арга хэмжээ зохион байгуулжээ.

Сүн Шю-Янь Аргентиний эрх баригч нам, парламент, судлаач, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд ХКН-ын XIX их хурлын үзэл санаа, үр дүнг бүх талаар танилцууллаа. Тэрээр: Их хурлын түүхэн чухал ач холбогдол бол Ши Жиньпин дарга шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалзмын үзэлсанааг ХКН-ын урт хугацаанд баримтлах удирдах үзэл санаа болгон намын дүрэмд оруулсан явдал юм. Хятадын онцлогтой социалзмын замнал, онол, механизм, соёл тасралтгүй хөгжихийн хэрээр дэлхийн хөгжлийг хурдасгах, тусгаар тогтнолоо хамгаалах хүсэл сонирхолтой орнуудад шинэ сонголт, үр ашигтай лавлагаа болох юм гэжээ.

Аргентиний тал ХКН-ын XIX их хурлын Хятад, улмаар дэлхий нийтэд ихээхэн нөлөөтэй байгааг өндрөөр үнэлж, ХКН-ын улс орноо зассан ололт амжилт, туршлагыг сайшаасан байна. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргаар гол цөм болгосон ХКН-ын удридлагаар Хятад улсын нэр нөлөө улам нэмэгдэж, Хятад улсын ирээдүй саруул байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Аргентин Хятад улстай бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн Аргентин, Хятадын харилцаа тасралтгүй урагшлан, хоёр орны иргэдэд үр өгөөжөө хүртээхийг хүсэж байна гэжээ.
