solongonews
ХКН-ын XIX их хурал шинэ сонгуулийн төв хороог сонгов
2017-10-24 20:51
ХКН-ын XIX их хурал шинэ сонгуулийн төв хороог сонгов.

ХКН-ын XIX их хурал долоо хоног хуралдаад 24-нд Бээжинд өндөрлөв. Их хурал Ши Жиньпин зэрэг 204 хүнийг Төв хорооны гишүүнээр, 172 хүнийг Төв хорооны орлогч гишүүнээр сонгож, 133 хүний бүрэлдхүүнтэй Сахилга бат шалгах төв комиссыг сонголоо. Их хурлаар мөн намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг баталж, Ши Жиньпиний Шинэ эрин үеийн Хятадын онцогтой социализмын үзэл санааг намын дүрэмд оруулахаар шийдвэрлэв.
Их хурлаар Ши Жиньпиний XVIII удаагийн Төв хорооны өмнөөс их хуралд тавьсан тайланг баталж, энэ тайлан бол ХКН-ын бүх Хятадын үндэстэнүүдийн ард түмнийг нягтруулан дагуулж, шинэ цаг үед Хятадын онцлогтой социализимыг хөгжүүлэх улс төрийн тунхаг, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Марксист мөрийн хөтөлбөрийн шинж чанартай баримт бичиг мөн гэж үзэв. Их хурлаар тогтоол баталж, XVIII удаагийн Сахилга бат шалгах төв комиссын намын суртлыг сайжруулан авлигтай тэмцэх ажлын амжилтыг гүйцэд үнэлэн сайшаав.
Ши Жиньпин мөн өдрийн хаалтын хурлыг даргалж, ард түмэнтэй хувь заяа, сэтгэл зүрхээ үүрд холбож, ард түмний сайн сайхан аз жаргалын төлөөх хүсэл тэмүүллээр тэмцлийн зорилт болгож, шантаршгүй эрч хүч, урагшлан дэвших дүр төрхөөр Хятадын үндэстэнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх зорилтын төлөө урагшлагтун гэж намын гишүүддээ уриалсан байна. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл