Хятад, Оросын эрх баригч намын яриа хэлцэлийн механизмын X хурал 11-р сарын 20-нд видео хэлбэрээр болов. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар дээрх хуралд баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин баярын захидалдаа "Хурал амжилттай хуралдаж буй явдалдд халуун баяр хүргэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ “Эдүгээ зуун жилд тохиогоогүй өөрчлөлтүүд хурдацтай явагдаж, дэлхий дахин үймээн самуун, өөрчлөлт хувьсалын шинэ үе рүү орлоо. Хятад,Оросын харилцаа өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдлын хүнд сорилтыг даван туулж, өндөр түвшний хөгжлөө хэзээд хадгалж, том гүрнүүд хоорондын шинэ хэлбэрийн харилцааны үлгэр жишээг тогтоож, дэлхийн тогтвортой хөгжлийг биелүүлэхэд стратегийн ач холбогдол өгч буй нь нэн илт харагдаж байна. Ирэх жил Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиох болно. Хятад улс Оросын талтай түүхэн чиг хандлагыг хамтдаа баримталж, үүрд найрсаг сайн хөрш байх, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаатай байх, харилцан ашигтайгаар хамтран ажиллах зэргийг агуулсан Хятад, Оросын харилцааг тууштай хөгжүүлж, хоёр орны хөгжил, сэргэн мандалтыг дорвитой ахиулж, дэлхий дахинд илүү тогтвортой, эерэг байдал сэлбэхэд бэлэн байна" гэжээ.
Путин баярын захидалдаа "Орос, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна. Хоёр улс эдийн засаг, тээвэр, эрчим хүч, ард түмний харилцааны салбарт олон том хэмжээний хамтын ажиллагааны төслүүдийг хамтран хэрэгжүүлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт механизмаар дамжуулан олон улсын томоохон асуудлуудыг шийдвэрлэж байна. Ингэснээр илүү шударга, ардчилсан олон улсын дэг журмыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.Орос, Хятадын эрх баригч намуудын хувьд Нэгдсэн Орос нам, Хятадын Коммунист Нам хамтран өндөр түвшинд, үр өгөөжтэй харилцан ажиллагаа явуулж, хоёр орны хамтын ажиллагааг янз бүрийн салбарт түргэн шуурхай хөгжүүлэхийг дэмжсэн. Хоёр талын төв, орон нутгийн эрх баригчид нь институцижсан солилцоог хадгалж, намын байр суурь, хууль тогтоомж, нийгмийн ажлын талаар ашигтай туршлага солилцож, хоёр талын болон олон улсын хөтөлбөрийн практик асуудлуудын талаар цуврал хэлэлцүүлэг өрнүүлсэн.Орос, Хятадын эрх баригч намын яриа хэлэлцээний механизмын Ⅹ хурал дээр болсон яриа хэлэлцээ агуулгаар баялаг, үр өгөөжтэй байх бөгөөд цаашид Орос, Хятадын үр өгөөжтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна" гэжээ.
