solongonews
Итгэлдээ үнэнч хэзээд намаа дагаж явна
2018-05-04 22:03
Итгэлдээ үнэнч хэзээд намаа дагаж явна

"5-р сарын 4"-ний залуучуудын баярыг тохиолдуулан, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын Хууль зүйн их сургуулийн Иргэний худалдаа эдийн засаг хуулийн дээд сургуулийн 1502 ангийн оюутнуудад баярын өдрийн мэнд хүргэж, тэднийг итгэл үнэмшлээ баримтлан,боловсон байж, цаг хугацааг нандигнан, шаргуу чармайн суралцаж, хүсэл мөрөөдөл, ур чадвар, хариуцлагатай социализмын бүтээн байгуулагч, залгамжлагч болон хүмүүжиж,хуулиар улсаа засах, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд оюун ухаан, хүч хөлсөө оруулахыг хүссэн байна.

2017 оны 5-р сарын 3-нд, Ши Жиньпин дарга Хятадын Хууль зүйн их сургуультай танилцах үеэр 1502 ангийн зохион байгуулсан "Итгэлдээ үнэнч хэзээд намаа дагаж явна" гэсэн залуучуудын арга хэмжээнд оролцон, залуучуудад хандан хүсэл найдлага тавьсан юм.
Хятадын хууль зүйн их сургуулийн 1502 ангийн ХКН-ын дэргэдэх залуучуудын эвлэлийн залуучууд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга захидал бичсэн байна. Уг захидалд бидний залуучууд энэ нэг жилийн хугацаанд дарга Ши Жиньпингийн сургаалыг бат цээжилж, “Уг санаагаа марталгүйгээр намаа дагаж явах” -ыг хэрэгжүүлэн хийсээр ирсэн байна. Хүмүүс намын байгууллагад идэвхтэй оролцож, зарим оюутнууд нэгэнт намын гишүүн болсон бөгөөд зарим нь намын идэвхтэй гишүүд болсон байна. Бид хуулийн мэдлэгийг түгээх,сайн дурын багш болох зэрэг сайн дурын ажлуудыг өрнүүлж,Лян Жя Хэ болон Лань Као шяньд биеэрээ хүрч суралцсан аж. Эдгээр үйл ажиллагаа болон судалгаагаар дамжуулан бидний оюутнуудын хэзээд намаа дагаж, улс орондоо хувь нэмрээ оруулах шийдвэрийг улам бэхжүүлсэн юм гэж бичсэн байна.



 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.people.com.cn,www.mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл