solongonews
Шинэ цаг эриний дипломат харилцааны эхний хуудсыг сөхөж Ши Жиньпин XIX их хурлын дараа гадаадад анхныхаа айлчлалыг хийнэ
2017-11-03 17:40
Хятадын ГХЯ 3-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сараас эхэлж XIX их хурлын дараа гадаадад хийх анхны айлчлалаа эхлэх гэж байна.

Хэдийгээр богинохон хэдхэн хоног боловч, баялаг агуулгатай  болох болно. Тухайлбал, Вьетнамын Да Нанд болох АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 25-р хуралд оролцож, түүний дараа Вьетнам, Лаост төрийн айлчлал хийх болно. Гадаад хэргийн яамны албан тушаалтан 3-нд болсон гадаад дотоодын сэтгүүлчдийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ бол Шинэ эриний Хятадын гадаад харилцааны эхний хуудас мөн гэжээ.

Вьетнамын Да Нан бол Ши Жиньпиний айлчлалын эхний өртөө мөн. Тэрээр АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 25-р хуралд оролцох болно. Өдгөө дэлхийн эдийн засаг ерөнхийдөө сайн байгаа боловч  тогтворгүй хүчин зүйл оршсоор байж, олон улсын хамтын нийгэмлэг XIX их хурлаас  хойш шинэ цаг эринд орсон Хятад улс энэ тавцанд бүс нутгийн эдийн засгийн  интегралчлалыг ахиулж, дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлтэд нэн их хувь  нэмэр оруулахыг хүсэн эрмэлзэж байна. ГХЯ-ны дэд сайд Ли Бөдүн Хятадын талын уг хуралд тавьж байгаа 3 хүсэл найдварыг  танилцууллаа. 

Ли Баодүн: Нэгд, АПЕК-ын нээлттэй хөгжлийн хандлагыг хатмаар хамгаалах. Худалдаа болон хөрөнгө  оруулалтыг чөлөөтэй, төхөм болгож, Ази, Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны  бүсийг байгуулахын төлөө талууд хичээн ажиллахыг хүсэж байна. Хоёрд, АПЕК-ын  шинэ боломж, шинэ эрч хүчийг хамтаар бүрдүүлэх. Да Нанд болох хурлын үеэр  интернет, дижитал эдийн засаг, цахим худалдаа, үйлчилгээний салбар, жижиг дунд  аж ахуйн нэгжүүд зэрэг талд хамтын ажиллагааны шинэ ахиц бий болгож, гишүүн  орнуудын эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулахыг бид хүсэж байна. Гуравт,  хамтын ажиллагааны цаашдын хөгжлөө тодорхой болгох. Хятад улс бусад гишүүн орнуудтай хамтаар АПЕК-ын эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлэн хөгжүүлж, АПЕК, түүнчлэн дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө хичээн зүтгэх болно гэжээ.

Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлалаар АПЕК-ын бизнесийн удирдлагын дээд хэмжээний уулзалтад оролцож илтгэл тавих, бизнесийн зөвлөхүүдийн зөвлөлийн төлөөлөгчидтэй  уулзах, төрийн тэргүүн нарын албан ёсны бас уулзалтын нэг болон хоёрдугаар шатны уулзалтад оролцох, ажлын цайллага, АСЕАН-ы орнуудын тэргүүн нартай уулзах гээд олон арга хэмжээ, хурал уулзалтад оролцох болно. Ийм яаралтай айлчлалаараа Хятадын тэргүүний “хоёр талт уулзалт”-ын нэрсийн жагсаалт хүмүүсийн анхаарлыг татаж байна. Ли Баодүн Ши Жиньпин дарга Япон болон БНСУ-ын тэргүүн нарын уулзах  эсэх тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа, 
 
Ли Баодүн:  Өнөөгийн байдлаар олон улс орон бидэнд хоёр талт уулзалт зохион  байгуулах хүсэлт явуулаад байгаа юм. Хятадын тал эдгээр хүсэлтийн дагуу улс орнуудтай зөвлөлдөж байгаа. Япон болон БНСУ ч хоёр талт уулзалт зохион байгуулах  сонирхолтой байгаагаа мэдэгдсэн, Хятадын тал идэвхтэй харилцаж байна гэжээ.  

Хоёр хоног  үргэлжлэх “Да Нангийн хурал”-ын дараа, Ши Жиньпин төрийн айлчлалаа эхлүүлэх  болно. Вьетнам, Лаос бол бүгд Хятад улсын ойр хөрш, чухал түншүүд төдийгүй,  гурван орон ч бүгд коммунист намаар удирдуулсан социалист улс орон юм. ХКН-ын  ХIХ их хурлын дараа, Ши Жиньпин дарга Вьетнам болон Лаост айлчилах гэж байгаа нь  Хятад-Вьетнам, Хятад-Лаосын харилцааг Хятадын тал маш чухалчилж буйг харуулж  байна. Хятадын ГХ-ийн сайдын туслах Чэнь Шяодүн: “Энэ бол ХКН-ын ХIХ  их хурал амжилттай хуралдсаны дараа, Хятад улсын нам, төрийн дээд удирдагчийн  гадаадад хийх гэж буй анхны айлчлал болох төдийгүй, мөн шинэ цаг эриний Хятадын  онцлогтой хөрш орнуудын дипломат харилцааны чухал эхлэл гараа мөн. Энэхүү  айлчлал нь шинэ цаг эриний Хятадын онцлогтой хөрш орнуудын дипломат харилцааны  шинэ үндэслэл, шинэ төлөвийг нээж, Хятад улсын хэрэгжүүлж буй “дотно, үнэнч,  хүртээмжтэй, багтаамжтай байх” болон “Хөрштэйгөө найрсгаар харилцах, хөрштэйгөө  түншлэх” гэсэн эргэн тойрны дипломат бодлогын шинэ агуулгыг харуулж, Вьетнам,  Лаос зэрэг хөрш орнуудтайгаа найрсгаар харилцаж, хөрш орнууд хоорондын хувь  заяаны нэгдмэл цогцыг байгуулах гэсэн хүсэл тэмүүллийг тусгах  болно.”  

Эх  сурвалжийн дагуу, Вьетнамд айлчлах үеэр Хятад-Вьетнамын хоёр орон, хоёр намын  стратегийн зөвшилцлийг эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг тэлэн,  хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх зэрэг хоёр талын болон хамтаар анхаарал  хандуулж байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар Ши Жиньпин дарга тус орны  нам төрийн удирдагчидтай санал бодлоо гүнзгий солилцож, шинэ цаг эриний Хятад,  Вьетнамын харилцааг хөгжүүлэх тухай сайтар судлах болно. Харин Лаост айлчлахдаа  Хятад, Лаос хоёр орон, хоёр намын удирдагчдын уламжлалт найрамдлыг залгамжлан  хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, стратегийн зөвшилцөө  эрчимжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэргээр санал солилцох  бөгөөд шинэ эрин дэх Хятад-Лаосын харилцааг хөгжүүлэх тухай судлах юм  байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл