solongonews
Ши Жиньпин БРИКС-ийн аж үйлдвэр худалдааны форумд оролцож үг хэлэв
2018-07-26 16:21
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07 дугаар сарын 25-ны өдөр болсон БРИКС-ийн аж үйлдвэр, худалдааны форумд оролцсон байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07 дугаар сарын 25-ны өдөр Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо болсон БРИКС-ийн аж үйлдвэр, худалдааны форумд оролцсон бөгөөд “Цаг эриний урсгалыг дагаж, хамтын хөгжлийг биелүүлье” сэдэвтэй чухал үг хэлсэн байна. Ши Жиньпин хэлэхдээ:

- БРИКС-ын орнууд түүхэн чиг хандлагатай нийцэж, "Хамтран ажиллаж хамтдаа хожих", инновацид тулгуурласан, хүртээмжтэй, олон талт үзлийг баримтлан, олон улсын харилцааны шинэ загвар, "Хүн төрөлхтний хувь заяаны нэгдэл"-ийг биелүүлэхийн тулд бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой хэмээн онцоллоо.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ мөн:

- Эдийн засгийн хамтын ажиллагаа нь БРИКС-ийн хамтын ажиллагааны хүрээн дэх чухал бөгөөд баялаг үр бүтээлтэй нэгэн салбар болох юм. Аж үйлдвэр, худалдаа бол БРИКС-ийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ эрч хүч болно. Хоёрдугаар “Алтан 10 жил”-ийг нээж буй нь бизнес худалдаанд шинэ боломжийг авчирч байна. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн давуу талаа бүрэн ашиглаж, өөрчлөлт, инновацийг зоригтой хийж, эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзаж, таван орны харилцан ашигтай, хамтдаа хөгжихийг дэмжин, хамтын хөгжлийг биелүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл