solongonews
Чянь Жэн-Ингийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан форум боллоо
2023-07-05 10:27
Чянь Жэн-Ингийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан форум боллоо.

Чянь Жэн-Ингийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан форум 07-р сарын 04-ний өдөр Бээжин хотноо боллоо. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Ван Хүнин форумд оролцож, уулзалтын өмнө Чянь Жэн-Ингийн төрөл төрөгсөдтэй уулзлаа.

Чянь Жэн-Ин бол Хятад улсын ус, цахилгааны салбарт гарамгай хувь нэмэр оруулагч, Хятадын инженерийн академийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан, Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн долоо, найм, ес дэх удаагийн Үндэсний хорооны дэд даргаар ажиллаж байв.

Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дэд дарга Хү Чүньхуа форумыг даргалж, Жэн-Ингийн яруу алдарт нэг насыг дурсан үг хэлэв.

Тэрээр "Бид Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв хорооны хүчирхэг удирдлага дор, Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын тухай үзэл бодлоо бүрэн хэрэгжүүлж, Чянь Жэн-Ингийн амьдралынхаа туршид намд үнэнч байх улс төрийн зан чанараас суралцаж, ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчилж, үнэнийг бодит баримт нотолгооноос хайж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулж, Хятадын үндэстнүүдийн их сэргэн мандалтыг бүх талаас нь дэмжихийн төлөө бид нэгдэж, хичээн зүтгэх хэрэгтэй" гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл