
Ши Жиньпин юуны өмнө Моди ерөнхий сайд Үханьд тавтай морилохыг урьсан байна. Тэрээр хэлэхдээ, “өнгөрсөн 3 жилийн хугацаанд би ерөнхий сайд тантай харилцан айлчилсан бөгөөд олон удаагийн хурал чуулганаар уулзаж учран, ажлын маш сайн харилцаа тогтоож, их олон чухал нийтлэг ойлголттой болж, Хятад Энэтхэгийн найрамдлын тухай нааштай тохиог даян дэлхийд дамжуулж, хоёр том эдийн засгийн цогцын харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн эрэл хүслийг харуулж чадсан юм. Манай хоёр агуу их улс орон хооронд аугаа их хамтын ажиллагаа өрнүүлэх нь даян дэлхийд гүн гүнзгий нөлөө тусгал гаргах болно. Та бидний энэ удаагийн уулзалтаар Хятад, Энэтхэгийн харилцааны шинэ хуудсыг сөхөхийг хүсэж байна. Бид эрхбиш стратегийн түвшнөөс хоёр орны харилцааны ерөнхий төлөвийг барьж, хоёр орны харилцаа хэзээд зөв чиглэлээр урагшлахыг баталгаажуулах хэрэгтэй. Хоёр орны найрсаг харилцааг тасралтгүй эрчимжүүлэн, Хөх мөрөн болон Ганга мөрний урсгал шиг хэзээ ч тасалдахгүй байхыг батлах хэрэгтэй. Энэтхэгийн талтай хамтран хөгжлийн түншийн улам нягт харилцаа тогтоон, хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулахад Хятадын тал бэлэн” гэжээ.
Моди хэлэхдээ, “Ши Жиньпин дарга энэ удаа намайг Үхань хотод урьж, албан бус уулзалт зохиож буйд талархал дэвшүүлэхийн зэрэгцээ, энэхүү уулзалт бол түүхэн чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байна. Энэтхэг хятад хоёр орны өндөр дээд зиндааныхан байнга уулзаж учран, стратегийн түвшинд зөвшилцөх нь харилцан ойлголцлоо нэмэгдүүлэхэд ашигтай, хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр орон, тэрчлэн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн хамтын ашиг сонирхолд нийцнэ. Тиймээс Хятад улстай хамтран зүтгэхэд Энэтхэг улс бэлэн байна гэжээ.
