solongonews
2018 оны дэлхийн ухаалаг бүтээгдэхүүний их хуралд баяр хүргэв
2018-09-17 17:37
2018 оны дэлхийн ухаалаг бүтээгдэхүүний их хуралд баяр хүргэв.

2018 оны дэлхийн ухаалаг бүтээгдэхүүний их хурал 17-нд Шанхайд нээгдлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд баярын цахилгаан илгээж, зочид төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаач зэрэг олон талын төлөөлөлд баяр хүргэжээ.
Ши Жиньпин: - Дэлхий дахинд шинэ үеийн ухаалаг бүтээгдэхүүн хөгжиж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ хүчээр сэлбэн, хүмүүсийн амьдрал, үйлдвэрлэлд гүнзгий өөрчлөлт оруулж байна. Энэхүү боломжийг ашиглан, ухаалаг бүтээгдэхүүний улмаар хууль эрхзүй, аюулгүй байдал, ажил олголт, засаглал зэрэг олон салбарт үүсэж буй шинэ асуудлуудыг сайтар зохицуулахад улс орнууд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хамтдаа судлах шаардлагатай байна. Хятад улс ухаалаг бүтээгдэхүүний салбарт олон оронтой хамтран хөгжлөө ахиулан, аюулгүй байдлаа хамтдаа баталгаажуулж, үр шимийг нь хуваалцахад бэлэн байна гэжээ.
2018 оны дэлхийн ухаалаг бүтээгдэхүүний их хурал 09-р сарын 17-ноос 19 хүртэл үргэлжилнэ. Тус хуралд 40 гаруй улс орон, бүс нутгийн 200 гаруй төлөөлөл оролцож байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл