solongonews
Ши Жиньпин Кувейтын шинэ Эмир Мишалд баяр хүргэх цахилгаан илгээв
2023-12-18 11:11
Ши Жиньпин Кувейтын шинэ Эмир Мишалд баяр хүргэх цахилгаан илгээв

        Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 17-ы өдөр  Кувейтийн шинэ эмир Мишааль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах-д баярын цахилгаан илгээж, баяр хүргэжээ. 

        Ши Жиньпин онцлохдоо “Хятад Кувейт улс уламжлалт найрсаг харилцаатай. Дипломат харилцаа тогтоосон тавиад жилийн турш хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжсөөр ирсэн юм. Хоёр орон өөр өөрийн язгуур ашиг сонирхолтой холбоотой аливаа асуудлаар хоёр тал харилцан тууштай дэмжиж ирсэн. Хятад Кувейт улсын олон салбарын хамтын ажиллагаа, солилцоонд ахиц дэвшил гарч, иргэдийн нөхөрлөл гүн бат бэхэжсэн юм. Би хоёр орны харилцааны хөгжлийг маш чухалчилж ирсэн бөгөөд эрхэм Эмир тантай хамтдаа Хятад Кувейтийн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд ахиулж, хоёр ард түмэнд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна”. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл