solongonews
Ши Жиньпин ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны XIV нийтийн суралцлагыг даргалав
2019-04-20 21:25
Ши Жиньпин ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны XIV нийтийн суралцлагыг даргалав.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 05-р сарын 04-ний хөдөлгөөний түүхэн ач холбогдол болон цаг үеийн үнэ цэнийн талаарх XIV нийтийн сургалтыг 04-р сарын 19-ний үдээс хойш хийлээ.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж хэлсэн үгэндээ, 05-р сарын 04-ний хөдөлгөөн нь Хятадын ойр үеийн түүхэнд бэлэг тэмдгийн ач холбогдолтой томоохон үйл хэрэг юм. 05-р сарын 04-ний үзэл санаа бол 05-р сарын 04-ний хөдөлгөөний үүдэн бүтээсэн үзэл санааны нандин өв юм. Өнөөдөр бид 05-р сарын 04-ний хөдөлгөөнийг дурсан тэмдэглэж, 05-р сарын 04-ний үзэл санааг харуулахдаа, тус хөдөлгөөний болон түүний үзэл санааны судалгааг эрчимжүүлж, залуус, багачуудыг удирдан жолоодож, 05-р сарын 04-ний үзэл санааны урамшуулал дор чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад шийдвэрт ялалт байгуулан, шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын агуу их ялалт олж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн тулд цуцалтгүй тэмцэх ёстой гэж цохон тэмдэглэлээ.

Ши Жиньпин уг сургалтыг даргалан хэлэхдээ, энэ жил 05-р сарын 04-ний хөдөлгөөний 100 жилийн ой тохиож байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны энэ нийтийн сургалтыг зохиож байгаа нь 100 жилийн өмнөх тэр оргилсон халуун тэмцлийг эргэн санаж, 05-р сарын 04-ний хөдөлгөөний түүхэн ач холбогдол болон цаг үеийн үнэ цэнийг улам гүнзгий ойлгохын төлөө юм гэжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл