Хятадын Коммунист Нам, Бразилын Хөдөлмөрийн намын онолын VII хурал 04-р сарын 09-нд Бээжинд боллоо.
Хятадын Коммунист Намын Төв Хорооны Олон улстай харилцах хэлтсийн дарга Лю Жяньчао хэлэхдээ "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч Лула нар тус семинарт баяр хүргэсэн захидал илгээсэн нь хурлыг амжилттай явуулах үндсэн чиглэл болсон юм. Энэ онд Хятад, Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятадын Коммунист Нам, Бразилын Хөдөлмөрийн Намын хооронд харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. ХКН нь Бразилын Хөдөлмөрийн Намтай засаглалын туршлага солилцох, харилцан туршлага судлахад бэлэн бөгөөд тус тусын намын бүтээн байгуулалт, үндэсний хөгжлийг ахиулж, мөн шинэ цаг эриний Хятад, Бразилын харилцааг шат ахиулах болно" гэв.
Ши Жиньпин:
- 2022 оны 10-р сард хуралдсан ХКН-ын ХХ их хурлаар "ХКН-ын гол үүрэг бол бүх үндэстнээ дайчлан орчин үеийн социалист хүчирхэг улсыг байгуулж, хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс орны бүтээн байгуулалтыг ахиулж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлнэ" хэмээн тодорхой заасан юм. 2023 оны 01-р сард Бразилын Хөдөлмөрийн Нам дахин төр барьсны дараа “Өсөлтийг хурдтай нэмэгдүүлэх төлөвлөгөө”, “Үйлдвэрлэлийн шинэ төлөвлөгөө” зэрэг хөгжлийн стратегийг эрчимтэй ахиулж, тогтвортой хөгжлийг дэмжин ажилласан юм. Хоёр орны засаг баригч намуудын онолын энэхүү хурал нь “Эрх баригч намын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, орчин үеийн замналыг эрэлхийлэх” сэдвийн хүрээнд болж байна. Энэ нь эрх баригч намын бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, өөрийн орны хөгжилд тохирсон орчин үеийн хөгжлийн замналыг эрэлхийлэхэд маш чухал ач холбогдолтой.
Бразилын Хөдөлмөрийн намын дарга Хоффман хэлэхдээ "Шинэ нөхцөл байдалд Бразилын Хөдөлмөрийн Нам Хятадын Коммунист Намтай солилцоог бэхжүүлж, нам болон улс орныг удирдахад санаа бодол, туршлага солилцох явдлыг гүнзгийрүүлж, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхийн тулд эв нэгдэл, хамтын ажиллагаанд нягт хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
